2019 оны 09-р сар 13-нд 08:45 цагт

Чиний хийсэн сайн үйл заавал чамд эргэж ирнэ

1920-иод оны нэгэн өдөр Шотландын нэгэн фермер гэртээ харьж явжээ. Намгийн хажуугаар явж байтал тусламж гуйсан хашгирах чимээ сонсжээ. Фермер тэр зүгт гүйж очтол намганд шигдсэн нэгэн хүү байв. Бүдүүн мөчир сунгаад хүү арай гэж татаж гаргатал хүү ихэд уйлан дагжин чичирж байв.

-Манайд очиж дулаацья , гээд дагуулан явах гэтэл , хүү үгүй үгүй намайг аав хүлээж санаа нь зовж байгаа гээд аврагчдаа талархал илэрхийлээд гүйн оджээ. Өглөө нь гэрийнх нь гадаа сүйх тэрэг ирэн дотроос нь сайхан хувцасласан нэгэн эрхэм гарч ирээд:

-Өчигдөр миний хүүг та аварсан уу? гэж асуужээ.

-Тийм гэж фермер хариулжээ.

-Танд хэдийг төлхөв?

-Эрхэм ээ, намайг бүү гомдоо, та надад төлөх хэрэггүй, ямар ч хүн миний оронд ингэх л байсан гэлээ.

-Би үүнийг зүгээр өнгөрөөж чадахгүй, яагаад гэвэл хүү минь надад маш үнэтэй, хэлсэн мөнгийг чинь өгье гэв.

Фермер : -Таньтай энэ талаар ярих хүсэл алга гээд эргэтэл гэнэт хүү нь гүйгээд иржээ.

Гэтэл тэр эрхэм:

-Энэ таны хүү юү? гэхэд хүүгийнхээ толгойг илэн , тийм гэж бардам хариулав.

-Би хүүг чинь Лондон руу авч яваад боловсрол эзэмшүүлье, энэ зөв шийдвэр болох байх гэв.

Нэлээд хэдэн жил өнгөрч фермерын хүү сургуулиа төгсөж дараа нь Анагаахын сургууль дүүргэж "Пенициллин" -г нээсэн нэрт эрдэмтэн болжээ. Түүний нэрийг Александр Флемминг гэдэг билээ. Дайны өмнө Лондонгийн нэгэн эмнэлэгт уушигны үрэвслээр нөгөө эрхмийн хүү нь ирж хэвтэхэд мөн энэ удаа А.Флеммингийн нээсэн пенициллин аварчээ.

Флемминг-д боловсрол олгосон хүний нэр нь Рандольф Черчилл байв. Харин хүү нь Уинстон Черчилл байсан бөгөөд Английн ерөнхий сайд болсон билээ. Энэ явдлыг санаад хэлсэн ч юм уу У.Черчилл" Чиний хийсэн сайн үйл заавал чамд эргэж ирнэ" гэж хэлсэн байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.