2019 оны 09-р сар 11-нд 23:37 цагт

Европт аялангаа үзэж болох найман фестиваль

Хэрвээ та Европоор аялахаар төлөвлөж байгаа бол алдартай фестивалиудад өөрийн биеэр оролцох нь таны аялалд улам өнгө нэмж сонирхолтой болгох нь гарцаагүй.  Европ-д хэдэн арван хөгжмийн болон өөр олон фестивалиуд байнга болдог ч доор дурдсан фестивалиуд Европ тивийн хамгийн алдартай өвөрмөц үйл явдлуудтай  учраас таны амьдралдаа  нэг удаа ч болтугай заавал үзэх ёстой зүйлсийн тоонд зүй ёсоор орох нь гарцаагүй.

Венецийн багт наадам, Итали улс.

Carnival of Venice, Venice, Italy

Дэлхий даяар Бразилын Рио-де-Жанейро хотын алдарт карнавил олон улсын анхаарлыг татаж байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс алдартай Карнавал анх Италийн Венец хотын төв гудамжаар үүсэн дэлхийн олон улс оронд тэмдэглэгддэг болсон гэдгийг төдийлөн мэдэхгүй ажээ.

Карнавал гэдэг үг нь мах, карне гэсэн итали гаралтай бөгөөд Лентийн үе буюу мацаг барилтыг илэрхийлдэг. Лент бол бие мах бодийн таашаалаас татгалзах үе гэсэн утгатай бөгөөд Карнавал бол мах идэхгүй байх, дургүйцэх гэсэн утгатай юм.  Хэрэв та Европт аялах үеэр сонирхолтой содон зүйлсийг харахыг оролцохыг хүсвэл Венецийн багт наадам оролцож болох нь магадгүй танд таалагдаж жил бүр ирдэг болохыг үгүйсгэхгүй. 

Хэдийгээр энэ наадам нь олон мянган жилийн түүхэн үндэстэй боловч орчин үеийн хувилбар нь энэхүү агуу хотын соёлыг сэргээхэд зорилгоор 1979 оноос л эхэлсэн юм. Энэ жил буюу 2019 оны 3-р сард Европ дахь 20 хоногийн турш үргэлжилж наадамд бараг 3 сая хүн оролцжээ. Усан парад, Венецийн эрт үеэс уламжлагдан ирсэн завин уралдаанууд, хачин жигтэй хувцаслалтууд, лонхтой архи уух мөн шилдэг маскны дизайныг сурталчлах уралдаанууд байдаг. Урлагийн хувцас, парад хөвж, олон нийтийн хандивласан хачирхалтай маскууд гээд  Венецийн Карнавал үнэхээр сонирхолтой байдаг.

Венецийн Карнавалд та гар аргаар хийсэн гар урлалын маск авч болох ба Карнавал маск нь Венец эртний гар урлалыг өндөр ур чадвартайгаар урладаг томоохон гар урчууд өнөөг хүртэл байдаг байна. Венецийн багт наадам 2020 онд 2-р сарын 16 наас 3-р сарын 5 болох юм байна.

Сент Патрикийн өдөр, Ирланд улс.

St Patrick’s Day, Ireland

Ирландад Католик үндэстний ивээн тэтгэгч гэгээнтэн хэмээн Гэгээн Патрикийн өдөр тэмдэглэсээр ирсэн эртний уламжлалтай ба жил бүрийн 3-р сарын 17-нд Ирланд улсад Христийн шашинтнууд ирснийг билэгдэн тэмдэглэдэг бөгөөд энэ нь Европ дахь хамгийн томоохон фестивалиудын нэг юм. Үе үеийн турш тэмдэглэж ирсэн Ирландын соёлын баяр юм. Алдартай наадмыг Лентил согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон өдрөөс эхлэн архины баяр ч гэж нэрлэдэг.

Америк дахь Ирландын цагаачид цөөнгүй байдаг болохоор Гэгээн Патрикийн өдөр Ирланд маягийн пабууд нь эх орондоо байгаа шиг тэмдэглэдэг байна. Гэхдээ Америк хувилбар нь Ирланд баяраасаа өвөрмөц боловч жинхэнэ баярыг та зөвхөн Ирландад л үзэх боломжтой.

Ялангуяа Дублин хот бол хамгийн том энд тэндгүй ногоон зүйлсийг харах боломжтой ба Ирландын Гэгээн Патрикийн баяраар энд тэндгүй үндэсний уламжлалт хувцсаа өмсөн бүжиг үдэшлэг хийх, дуулах,зэрэг гэр бүлд ээлтэй арга хэмжээ их байдаг байна. Ирланд дахь Гэгээн Патрикийн өдрөөр бэлгэдэж болох хамгийн элбэг байдаг дурсгалын зүйлс бол: Ногоон толбот шилтэй виски юм.

Бухын уралдаан Памплона хот, Испани улс.

Running of the Bulls, Pamplona, Spain.

Жил бүрийн ихэвчлэн 7-р сард Европ дахь уламжлалт хамгийн том фестиваль Испанийн Памплона хотод болдог юм. Долоо хоногийн туршид бараг нэг сая хүн хотод ирж Сан-Ферминий жагсаалструендо (хүмүүс бөмбөр, тогоо, тогоо тоглохоор цугларах), Побрегийн хаалтын ёслолын арга хэмжээнд оролцохоор ирдэг. Энэ наадам 7-р сарын 7-оос 14-ний хооронд өглөөний 8 цагт бухын уралдаанаар эхэлдгээрээ алдартай. 

Жил болгон зохиогддог энэхүү адреналин ялгаруулах бухын уралдаан, өвөрмөц гудамжны үзэсгэлэн, Испани ардын яаруу соёлыг харуулсан  наадам нь Европын жинхэнэ баялаг түүхийн нэг юм. Цагаан өнгийн хувцас улаан ороолт алчуураар хувцасласан бух сургагчтай /матадор/ бухын тулаан болон бухын уралдааныг телевизээр шууд дамжуулж Испани орон даяар долоо хоногийн турш үзэж сонирхдог байна.Энэ фестивальд хамгийн элбэг байх бэлэг дурсгалын зүйл бол: Наварра мужийн Охоа дарс юм.

Каннын кино наадам.

Cannes Film Festival

Дэлхийн өнцөг булан бүрт олон төрлийн кино наадам байдаг боловч эдгээрээс хамгийн нэр хүндтэй, олон нийтийг хамарсан жил бүр 5-р сарын дундуур зохиогддог Канн шиг наадам цөөн байдаг. Жил бүр шилдгээ тодруулдаг энэхүү наадамд та Европын аялал хийнгээ оролцож шилдэг шинэ кино, дэлхийн шинэ одод, урлагийн харьцуулшгүй төвшний киног үзэх боломжтой.

Гэхдээ Каннын наадмын урилга тасалбар аялагч жуулчны хувьд олоход хэцүү байж магадгүй юм. Мэдээжийн хэрэг, та аяллаа эрт төлөвлөөд холбогдох байгууллагад хүсэлтээ гаргавал болохгүй зүйл байхгүй. Мөн энэ наадмын үеэр урлаг соёлын алдартан болон энгийн иргэдийг ч гайхалтай баяр ёслолын байдлаар мөн өвөрмөц хувцасласан хүмүүсийн харах болно. Канны кино наадмын үеэр элбэг байх бэлэг дурсгалын зүйл: Хамгийн шилдэг кино ододтой авахуулах селфи юм.

Октоберфест буюу Шар айрагны баяр Мюнхен хот, Герман  улс.

Oktoberfest Munich, Germany

Европын шар айрагны хамгийн том фестивалиудын нэг болох Октоберфест бол Баварийн хамгийн чухал баяр бөгөөд 9-р сард тэмдэглэдэг юм. Гол нь Германы Мюнхен хотод зохион байгуулагддаг тус наадам нь 1810 оноос анх үүссэн Баварийн соёлын ардын баяр юм. Энэ наадам хот бүхэлдээ оролцож ресторанууд гудамжны дунд уламжлалт Бавар ардын хувцастай жагсаал хийж, гудамжинд хөгжим, шар айраг гээд Герман соёлын харах болно.

Мюнхений Октоберфест шиг тэмдэглэгддэг наадам дэлхийд цөөн байдаг ба ард иргэдийг нэгтгэн эерэг хандлага хаа сайгүй цацрах энэ баярын үеэр аялах бол таныг дуустал нь дуусашгүй энэ их эрч хүчийг мэдрээсэй гэж зөвлөх байна.  Шар айрагны баярын үеэр таны зайлшгүй авах бэлэг дурсгалын зүйл яах аргагүй аварга том шилэн шар айрагны аяга билээ.

Улаан лоолийн баяр, Испани улс.

La Tomatina

Улаан лоолийн баяр нь  Испани Бунол хотод өрнөдөг Европын хамгийн том хоолны баяр юм. Энэ нь хоол хүнсний тэмцэл, ялангуяа улаан лоольтой холбоотой юм. Олон тооны хэт боловсорсон улаан лоолийг хотын гудамжинд бие бие лүүгээ шидэж нааддаг бөгөөд газар даяар улаан өнгөөр будагдсан хүмүүсийн инээд баяр сэтгэл хөдлөм байдлыг та харах боломжтой.

Үүнээс гадна Испанид болох энэ гайхамшигтай, замбараагүй боловч хөгжилтэй наадамд зөвхөн нутгийн иргэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс оролцож байгаа бөгөөд зөвхөн 20000 азтай  гэж нэрийдэх хүмүүс энэ тэмцээний билет авах боломжтой байдаг юм. Жил бүрийн 8 сард болдог энэ баяраар та аяллаа төлөвлөөд зорин Европын хамгийн алдартай хоолны баяруудын нэгийг үзээрэй. Мэдээж энэ баярын үеэр зайлшгүй авах бэлэг дурсгалын зүйл нь улаанаас улаан томоос том улаан лооль юм.

Ивреагийн наадам, Итали улс.

The Carnival of Ivrea

Ивреагийн багт наадам жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт Италийн Ивреа хотод зохиогддог. Энэхүү наадам нь 19-р зууны үед бослого гаргагчид феодалын нийгмийг эсэргүүцэн эздийн өгсөн хоолыг хаясан явдлаас анх үүсжээ.

Энэхүү наадамд мянга мянган ард иргэд ачааны тэрэг дээр жүрж овоолон хоорондоо шиддэг ба хамгийн их хамгаалсан иргэд дахин дахин бие биенээ жүржийн шүүс болон болтол шидэлцдэг ба багахан хэмжээний тулаан болдог гэхэд хилсдэхгүй. Энэ нь Европ дахь хачин баярын тоонд багтдаг ба та энэ баярт оролцонгоо ханатлаа жүрж идэж болох нь ээ.

Эх сурвалж: Juulchin.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.