2013 оны 11-р сар 28-нд 10:29 цагт

Уучлах гэдэг ухааных /сургамжит өгүүллэг/

Дунд сургуулийн багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш нь 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.

Багш анги руу ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана.

Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв.

Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачааг үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.