2014 оны 06-р сар 10-нд 10:46 цагт

Гайхамшиг, бас бахархал

2014 оны 06-р сар 10-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн түүхт зураг цахим хуудаснаа оруулжээ. Тэрээр энэ зургийнхаа тухай ингэж бичсэн байна. 

"Гайхамшиг, бас Бахархал. Монголын Их Хаан Гүюгээс Ромын Пап-д бичсэн захиа. Эх хувь нь. Одоо Ватиканы архивт хадгалагдаж байгаа. -Наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл гээд л... Сирийг хамтарч эзлэе, оронд нь чамд Ерусалимыг өгье ... Тэнгэрийн зарлигийг сонс...гэж бичсэн байдаг юм.

Ватиканд манай 4 хааны захиа байгаа. Гүюг 1246, Абага 1267, Аргун 1290, Газан 1302 онуудад бичсэн байдаг. Захидуудын хуулбарыг авч Үндэсний музей архивт өгч байгаа. Бусад орноос ч захиаг нь авч байна. Бидний өвөг дээдсийн үлдээсэн өв дэлхийгээр нэг байна. Судлах, олны хүртээл болгох гээд ажлууд эхэлсэн."

Энэхүү зургийн дор олон хүн сэтгэгдэл бичсэнээс цөөн хэдийг та бүхэнд толилуулъя.

  •  
    Gongor Mijiddorj Тэр үед бидний өвөг дээдэс авах, эзлэхийн тухай захидал бичдэг байж дээ. Харин одоогийн эрх баригчид маань өгөх, үрэх, зээлэх тухай л бичдэг.
     
  •  
    Munkhuu Jadamba Одоогийн Сири улсыг эзлэхийн даваан дээр Мөнх хаан нас барж, Хүлэг хаан цэрэг хүчээ татан ухарч, хэдхэн тооны цэрэг үлдсэн байдаг. Үлдсэн цэргүүд нь Сирийн цэргийн удаа дараагийн гэнэтийн дайралтанд хүчин мөхөсдөж, жанжин нь Сирийн хаанд баригдан цаазлуулсан түүхтэй. Үүнээс хойш Хүлэг хаан Сирийг эзлэж чадалгүй тэнгэрт хальсан билээ. Түүний хүү Абага хаан, Газан хаан, Аригун хаадууд Итали, Францын хаадуудад захиа илгээсэн байдаг. Бидний холбоотон болж Сирийг хамтаар эзэлж, Хааныг нь барьж цаазалъя гэсэн байдаг. Үүнд нь тэд татгалзсаар Сирийг эзэлж чадаагүй байдаг. Одоо Сиричүүд "бид, Монголчуудыг ялж дийлсэн, биднийг хэн ч дийлэхгүй" гэдэг. Мөнх хаан тэр үед тэнгэрт халиагүй бол аль хийдийнэ Сиричууд Их Монгол эзэнт гүрний мэдэлд байх байжээ. Агуу Их Бүх хаадын хаан Чингэс хаан.
     
  •  
    Ganzaa Ganzorig Ene zahidliin huulbariig S.Dulam guagaar krilleer horvuulen avsan yum! unshihaar uneheer baharhal torj omogshim shuu. Estoi l neg delhiin hemjeenii udirdagchiin zahidal udahgui niitelnee!
     
  •  
    Munkhuu Jadamba Гүег хааны бунхан нь одоогийн Түркменистанд байдаг. Түркменчүүд монголчуудыг ахан дүүсээ гэдэг. Хүлэг хааны үр хөвгүүд болох Абага хаан, Газан хаан, Аригун хаан, Иранд байдгийг мэднэ биз дээ. Хүлэг хаан, Сохагтанбэх хатаныг тэр үедээ одоогийн Арменчууд аврагч гэгээнтэнүүдээр өргөмжилсөн байдаг түүхтэй.
     
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jeneva

      (188.143.232.32) 2016-12-21 13:45
      • 0
      • 0

      MÃ¥ lige tilslutte mig den kommentar – tænkte præcis det samme! Pænt outfit der netop stÃ¥r godt med glimmerskoene (det havde mÃ¥ske nok været keid/igtlhverdagsagtegt hvis du havde haft sorte ballerinaer pÃ¥:-)

      Хариулах

    • Ayaka

      (77.119.130.83) 2014-10-17 17:34
      • 0
      • 0

      Sorkhugtaniberi khatan gedeg shig sanagdakh yum

      Хариулах