2019 оны 03-р сар 27-нд 12:38 цагт

БНМАУ-ын Ардын арми Хятадыг сүрдүүлсэн нь

2019 оны 03-р сар 27-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

1979 онд Хятадууд өмнөд хил дээрээ Вьетнамчуудтай мөргөлдөж эхлэх үеэрээ хойд хил буюу Монгол улсын хил дээр ихээхэн хэмжээний цэрэг зэвсэг бөөгнөрүүлсэн аж.Үүнд нь:

Хээрийн 33 дивиз, ерѳнхий цэргийн 11 дивиз ѳрхийн цэргийн 10 дивиз ерѳнхий цэргийн 5 арми бүхий асар том хүч Монгол улсын эсрэг бэлэн болоод байв.

Энэ үед Монголын Ардын арми байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хятадуудын гол цохилтыг няцаах Зүүн-Баянгийн болон Ѳвѳрхангайн дивизүүд түгшүүр зарлан бэлэн байдалд шилжэж эхлэх байранд гарсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй Монголд байрлаж байсан Зөвлөлтийн /ЗЦХББ/ цэргийн хязгаарлагдмал бие бүрэлдхүүн бас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Оросоос ихээхэн хэмжээний зэвсэг техникүүд бас л орж иржээ.

Монголын Ардын армийн дунд яахын аргагүй өнөө маргаашгүй хятадуудтай дайтаж нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана гэсэн ойлголт цэрэг офицеруудын дунд бүрэн суужээ. Бүх хүнд зэвсэг техникүүдийг 24 цаг асаалттай байлгаж, цэргүүдэд байлдааны сум олгосон байлаа. Хэн ч айсангүй, харин ч цэргүүд маань зоригтой байлаа.

Монголын ардын арми Найрамдал-79 хээрийн сургууль гэх мэт томоохон сургуулийг хийж Хятад улсад цэргийн хүчтэй дарамт үзүүлж эхлэв. Гол шаардлага бол ойлгомжтой Вьетнамаас цэргээ гаргахыг шаардана.

Энэ үед Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн /АДЭХЦ/ командлалд оросуудаас нэгэн санал болгосон мэдэгдэл ирсэн нь хамтарсан нислэг үйлдэх тухай байжээ.

Налайх дахь 137-р ангийн /хуучнаар 137, одоо 337/ бие бүрэлдхүүн бүтэн 72 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж сөнөөгч МиГ-21, МиГ-17 онгоцуудыг байлдааны горимд шилжүүлэн зэвсэглэж бэлджээ. Улмаар тэр нэгэн өдрийн үүрээр Зөвлөлтийн Агаарын хүчний Багахангай дахь баазаас хөөрсөн Зѳвлѳлтийн Миг-21 Миг-23 онгоцнуудын хамт Монголын МиГ-үүд агаарт хөөрөв.

Тэд өмнөд хилийн шугамын дагуу өөрөөр хэлбэл яг 0 цэг дээр нь сүрдүүлэх нислэгийг олон удаа үйлдэж эхэллээ.Улмаар Монголын нисэх хүчний Миг-21 үүд Хятадын хилийг 30 км орчим цѳмѳрч Хятадын цэргийн байрлал дээгүүр сүрдүүлэх нислэг хийжээ.Хятадууд харин Монголын ардын армийн нэвтэрсэн бүсээс 30 орчим км радиусд цэргээ ухраан татаж Монголын ардын армитай мѳргѳлдөхѳѳс зайлсхийж байжээ.

Шатахуун хүрэлцээтэй байлаа. Яагаад гэвэл Зөвлөлт-Монголын сөнөөгч онгоцууд бүгд нэмэлт түлшний савтай ниссэн аж. Ингэж манайхан анх удаа тийрэлтэт сөнөөгч онгоцоор хятадуудыг айлгасан тохиолдол гарсан юм. Хятадын радар станцууд ажиглаж байсан нь ойлгомжтой. Тэр битгий хэл хэрвээ хятадын хилийг нэвтэрвэл хятадууд эсэргүүцэл үзүүлэхэд бэлэн байсан гэж манай ахмад нисгэгчид ярилцдаг билээ. Тун удалгүй хятадууд Монголын хил дээрээс цэрэг техникээ буцаан татаж энэ байдал намжсан гэдэг.

Э.Эрдэнэжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.