2017 оны 03-р сар 17-нд 08:59 цагт

Таяг /Богино өгүүллэг/

2017 оны 03-р сар 17-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Харандаагаар бичсэн нэгэн захидалд нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа газраас дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ.

Эдүгээ гучин насанд уул захидлыг дахин уншаад тэр өвөө хэвтрээсээ хүчлэн өндийж хана, эргэнэгээ түшсээр гадаа гарч нар, тэнгэр, Жавхлант Хайрхан, Улаан дэлийн хажуу дээр идээшиж яваа хөгшин цагаан морио эцсийн удаа харахдаа надад захисан таягаа эрхгүй нэг дурсаа даа гэж бодохуйяа ухаангүй багын явдлаа зүрх минь зэмлэн гасалж, нэгэнт орхин одсон тэр нэгэн хорвоог нэхэн халаглав.

Еэ илээ гэж. Нутгийн өвөө ганц хором ч бол босож ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой...

Ж.Лхагва

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.