2017 оны 01-р сар 06-нд 11:50 цагт

Охин ээждээ цэцэг өгтөл хараалын үгс урсаж эхлэв

2017 оны 01-р сар 06-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Бяцхан охин гудамжны сандал дээр гартаа цагаан цэцэг барин сууж байлаа. Том алаг нүдээрээ хааяа тэнгэр өөд ширтэн, инээмсэглэх аж. Удалгүй дэргэд нь өсвөр насны охин ирж суулаа.

Гартаа хийжүүлсэн ундаа барьж, бариу жинсэн өмд өмсөж, хамаагүй чалчин ярих ажээ. Ундаагаа ууж байхдаа бяцхан охин руу хараад асуув.

- Хэнд цэцэг өгөх нь үү?

- Ээждээ... гэж хариулаад охин цэцгээ илүү чанга атгав. Ээж намайг танихгүй хүнтэй ярихыг зөвшөөрдөггүй.

- Чи ээждээ цэцэг аваачиж өгөхийг бодоход дажгүй ээжтэй юм шиг байна. Миний ээж бүр галзуурмаар, байнга л араас дагаастай, тэнэг юм ярих гэж оролдоно.

- Миний ээж... Охин хэсэг дуугаа хурааснаа үргэлжлүүлэв. Миний ээж надтай бараг ярьдаггүй, намайг дагадаггүй, бас үнсдэггүй, гэхдээ л би ээждээ хайртай.

- Чи ч азтай юм аа. Миний ээж байнга л уур хүргэж байдаг юм... Охин ундаанаасаа балгав. Заримдаа ээж алга болоод амьдрал чөлөөтэй болоосой гэж бодогддог.

Бяцхан охин хариулт хэлэлгүй чимээгүй суулаа. Тэгсэнээ сандлаас бууж гэрийн зүг алхахад ард нь "баяртай" гэх дуу сонсогдов. 

Гэртээ ирээд хаалгаа чимээгүй онгойлголоо. Гал тогооны өрөөнд ортол ээж нь сууж байлаа. Согтуу, ширээн дээрээ бараг хэвтчихсэн, юу ч юм бувтнана. 

- Сайн уу, ээж ээ 

Охин ээждээ дөхөн очив. Амандаа үглэх ээжээс нь архи, тамхины эхүүн үнэр үнэртэнэ. Толгойгоо өргөхөд харц нь тогтохгүй, архины хоронд мансуурсан байлаа. Охин цэцгээ өгөв.

- Энийг танд ээж ээ.

Хариуд нь ээж нь хараалын үгс урсган загнав. Тэгсэнээ цохиж, газар унагаж дахин зодлоо. Охины чимээгүй уйлах дуу, ээжээсээ уучлалт гуйх үгс сонсогдоно.

Яг энэ мөчид хаа нэгтээ нөгөө охин хумс нь хугарсанд уурсан, дэргэд нь ээж нь аргадах гэж учраа олж ядаж байлаа. Гэвч охин чангаар хашгичиж, ээжийнх нь нүдэнд нулимс цийлэгнэнэ. 

Ойр дотныхоо хүмүүсийг үнэлж хайрлана гэдэг өөрийнхөө амьдралыг хайрлана гэсэн үг юм...

Нийтлэлч Ш.Батзориг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.