2016 оны 11-р сар 22-нд 15:17 цагт

Соломон хааны билэг ухаанаас

2017 оны 01-р сар 23-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Соломон хааны нэр билгүүн ухааны бэлгэдэл болоод удаж байгаа билээ. Соломон бол Еврейчүүдийн гурав дахь эзэн хаан юм. Тэр гэгээрсэн хүн байсан. Түүний хаанчлалын үед улс орон нь хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн юм.

1. Юм болгонд өөрийн цаг гэж байдаг. Төрөх цаг, үхэх цаг. Устгах цаг, бүтээх цаг. Чулуунуудыг тал тал тийш шидэх цаг, өрж тавих цаг. Дуугүй байх цаг, юм ярих цаг.

2. Дуугүй байгаа мулгуу хүн хүртэл билгүүн ухаантан шиг санагдах нь бий.

3. Амалсан бол хий! Амалчихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.

4. Ганцаараа байснаас хоёулаа байсан нь дээр. Хоёулаа унавал нэг нэгнээ татаад босгочихно. Гэтэл ганцаараа унах ямар их гай вэ? Татаж өндийлгөх хэн ч байхгүй. Тэгээд ч хоёулаа хамтдаа хэвтэх дулаахан. Ганц хүн яаж дулаацахав дээ?

5. Ухаантай эхнэр орон гэрээ төвхнүүлдэг. Тэнэг эхнэр өөрийн гараар нураадаг.

6. Нүх ухаж байгаа хүн өөрөө түүндээ унадаг. Дээш чулуу өнхөрүүлбэл өөрөө дээр чинь буцаж ирдэг.

7. Удаан хугацаанд тэвчээр гаргадаг хүн эр зоригтноос дээр, өөрөө өөрийнхөө эзэн болсон хүн булаан эзлэгчээс дээр.

8. Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй ч ухаан муутай бол гайхайн чихэнд алтан ээмэг зүүсэнтэй адилхан.

9. Үндсэн билиг ухаан энэ байна: билиг ухаантай бол, бүх юмаа өгөөд билиг ухаантай бол.

10. Үзэн ядалт хэрүүл тэмцлийг өдөөдөг, хайр нүгэл хилэнцийг цайруулдаг.

11. Бардам хүнд ичих цаг ирнэ. Номхон хүнд билиг ухаан ирнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.