2016 оны 10-р сар 15-нд 10:15 цагт

Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц…

2016 оны 10-р сар 15-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ гэдгийг Норвегийн эрдэмтэд 10 гаруй жил судалсны эцэст гэр бүлийг аз жаргалтай болгодог хамгийн гол 5 шинж тэмдгийг илрүүлснийг хүргэж байна.

1.Оройн зоог. Оройн хоолны цаг бол гэр бүлийн бүх л гишүүдийн хувьд бие биетэйгээ чөлөөтэй харилцаж санаа бодол, хүндрэл бэрхшээлээ хуваалцах хамгийн чухал цаг байдаг ажээ. Гадны элдэв нөлөөгүй, телевиз, хөгжим, интернетийн мэдээллийн урсгалгүйгээр энгийн сайхан оройн хоолоо хамтдаа идэх нь хүн бүрийн сэтгэлд халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд асуудал бэрхшээл тулгарсан хэн нэгэндээ хамтран туслах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх үр дүнтэй нөхцөл бүрддэг байна.

2.Ажил эрхлэлт. Өглөө ажилдаа яарч, орой гэр лүүгээ яардаг хүнийг яагаад хамгийн аз жаргалтай хүн гэлцдэг вэ. Хүн бүрт өөрийн сонирхсон ажил, хобби байдаг бөгөөд энэ нь танд  баяр баясгалан, сэтгэл ханамж авч ирдэг байх нь таны гэр бүлийн харилцааг аз жаргалтай байлгах бас нэгэн хөшүүрэг болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх үү. Албан тушаалын ангилал, орлогын хэмжээнээсээ үл хамааран амраг хосуудын бие биенийхээ хүсэл, сонирхлыг хүндэтгэдэг байдал нь гэр бүлийн бат бөх байлгах бас нэгэн чухал хүчин зүйл ажээ.

3.Ганцаардах боломж. Ганцаараа байх нь заримдаа бодол санаагаа цэгцлэх, тайвшрах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Гэр бүлийн гишүүн бүрт их багаас үл хамааран хэн нэгэн халддаггүй өөрийн гэсэн хувийн орон зай, ганцаараа байх газар хэрэгтэй байдаг аж. Ялангуяа хань нөхрүүдэд эрэгтэй хүний инстикцээр эхнэрийн ярианаас зугтах хүсэл хааяа ч гэсэн төрдөг ба ямар нэгэн зүйлийг  ширтэн суух, гэр бүлийн асуудлуудаас бага ч атугай өөрийгөө чөлөөлөх хүсэлтэй байдаг гэнэ. Энэ нөхцөлийг нь ойлгож “Юу бодоод байгаа юм бэ” гэсэн асуултгүйгээр тайван байхыг нь зөвшөөр. Тэд гуниглаагүй. Гэхдээ нэг их удахгүй гараад ирнэ гэдэгт нь итгэх хэрэгтэй. Сэтгэл санаа нь илүү сайхан тайван амгалан болсон байх вий.

4.Хатуу дүрэмгүй байх. Та хайртаасаа өөрийг чинь байгаагаар нь л хайрлахыг хүсдэггүй гэж үү. Аливаа дүрэм журам тогтоож, хэт их ач холбогдол өгөхгүй байх нь та бүхний бие биенээ байгаагаар нь л хайрлахын үндэс болдог ажээ. Хань болон үр хүүхэддээ, гэр бүлийн гишүүддээ шударга эрх чөлөөтэй байдлыг олгох нь энэ айлын аз жаргалтай байх, итгэл сэтгэл дээр тулгуурласан найдвартай аюулгүй орчин бүрдэхийн нэгэн чухал хүчин зүйл болдог байна.

5.Хуримын бөгж зүүдэг. Хэдэн мянган гэр бүлийг судлахад эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг эхийн хүүхэд хөгжил сайтай, эрүүл мэнд, бие бялдар мөн л сайтай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь хавьгүй бага байдаг аж. Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг. Тэгэхээр автоматаар хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхэддээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй гэсэн үг ажээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Bear

      (188.143.232.32) 2016-12-21 15:13
      • 0
      • 0

      This post has helped me think things thogruh

      Хариулах