2016 оны 08-р сар 04-нд 17:27 цагт

Үгийн шарх

2016 оны 08-р сар 04-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Нэг их ууртай догшин залуу байжээ. Аав нь нэг удаа түүнд уут дүүрэн хадаас өгөөд уур хүрэх тоолонд нэг хадаас шонгийн модонд хад гэж хэллээ.

Эхний өдөр хэдэн арван хадаас хадав. Дараагийн долоо хоногоос нь уураа бага багаар барьж сураад, тэр хэрээр хадах хадаасны тоо нь багасчээ. Хадаас хадсанаас өөрийнхөө уурыг барих нь амар болохыг залуу ойлгов.

Өөрийгөө бүрэн хянаж чаддаг болох өдөр эцэст нь ирлээ. Залуу аавдаа энэ тухайгаа хэлтэл үүнээс хойш биеэ барьж чадсан тохиолдол болгонд шонгийн модноос нэг хадаас сугалж ав гэж эцэг нь хэллээ.

Цаг хугацаа өнгөрсөөр, нэг л өдөр шон дээр ямар ч хадаас байхгүй боллоо. Хүү энэ тухайгаа аавдаа хэлтэл түүнийг дагуулан шонгийн модны дэргэд очоод:

-Чи сайн юм хийлээ. Гэхдээ энэ шонгийн модон дээр хичнээн нүх байгааг харж байна уу? Энэ мод хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй. Хүнд ямар нэгэн хатуу хэцүү үг хэлэх болгонд сэтгэлд нь ийм шарх сорви үүсдэг. Дараа нь чи хичнээн олон удаа уучлал хүссэн ч сорви сорви хэвээрээ л үлдэнэ гэж сургалаа.

"Аз жаргалын бэлэг" номноос

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Gerry

      (188.143.232.27) 2016-11-18 12:26
      • 0
      • 0

      Love Love LOVE KATE. The reader was such a good movie esiplealcy amongst all the garbage that Hollywood usually tries to shove down our throats. Lisa Rinna is a nutjob but at least she was errrr happy to be there I guess..lol

      Хариулах