2016 оны 05-р сар 20-нд 17:03 цагт

Дэндүү эмгэнэлт түүхээс улбаатай ардын дуу "Ай Нанаа"

2016 оны 05-р сар 20-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу хэмээн ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн эмгэнэлийн дуу ажээ.

Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж Гадаад хэргийн яамны анхны сайд бөгөөд хятад, манж, орос хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Манжийн бодлогыг тууштай эсэргүүцэж Монголд тариа тарьж, алт олборлох зарлигийг зөрчдөг байсан учраас Манжийн хааны дургүйцлийг ихэд хүргэдэг байжээ.

Чин ван Ханддорж XIII Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь түүний дургүйцлийг улам бадраасан гэдэг. Тэгээд манж нар Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруунзууд ном үзэхээр явах замд нь “хааны ордны ёс алдсан” гэсэн шалтгаанаар нууцаар баривчлан авчээ. Манжийн хаан Чин ван Ханддоржид элч илгээн төрийн хэргээр ордондоо дуудсан бөгөөд ирсэн өдөр нь зоог барьж “хүндлэл” үзүүлжээ. Чин ван Ханддоржийн өмнө цар тавагтай, хадгаар бүтээсэн зоог ирэхэд Вантан махан хоол байна хэмээн бодож хутгаа зэхэн байх зуур хоол авчирсан этгээд бүтээсэн хадгийг нь авч өгчээ.

Гэтэл өөрийнх нь бяцхан хүү Данзанжамцын толгойг тасдаж ялз чанаад өмнө тавьсан байсан гэдэг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрбээр толгой гудайн сөгдөлгүй “Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно оо хө” гээд хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутгаа зорихдоо асар их тэсвэр тэвчээр, харууслыг тээж ирсэн байдаг.

Нутагтаа харьж ирээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж, эмгэнэлд автсан сэтгэлээ илэрхийлэн энэхүү дууг зохион дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дууддаг байсан бөгөөд 7-хон настай балчир байхад нь ийнхүү хагацжээ.

“Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байна аа хө, ай Нанаа минь ээ

Угтаад очсон чинь үгүй л байна аа хө

Унтах нойрондоо хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ

Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө” хэмээн дуулжээ.

Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх, харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавьсан байдаг.

Фэйсбүүк дахь "Монгол түүх" групп

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Amory

      (188.143.232.27) 2016-12-21 13:50
      • 0
      • 0

      – I agree with the obetsvarion that we overuse things like almond flour. In our home baked goods made of almond flour are a treat – an exception, not the rule. I would not recommend eating almond flour baked goods every day. They are very heavy.

      Хариулах