2016 оны 02-р сар 17-нд 15:12 цагт

"Би дургүй" шүлгийг бүх сэтгэл зүрхээрээ уншиж буй бяцхан авьяастан

2016 оны 02-р сар 17-нд 15:07 цагт

БИ ДУРГҮЙ

Ёс юм шиг эцэслэлд би дургүй

Ёрын амьдралаас хэзээ ч би залхахгүй

Дуу шуу байхгүй л байх юм бол 

Дөрвөн улирлын алинд нь ч би дургүй 

Увайгүй аашинд угаасаа би дургүй

Улайран гайхах бvр ч дургүй

Мөрөн дээгүүр минь өнгийж байгаад 

Миний захиаг уншихад маш дургүй 

Хагас хугас юманд би дургүй

Хайран яриаг таслахад минь дургүй

Ар нуруунаас буудахад би дургүй

Адилхан бас дургүй ээ урдаас тулгаж буудахад

Таавар болгож хов жив ярихыг үзэн яддаг

Тээнэгэлзэл хийгээд хоёр үзүүртэй зүүг ч мөн адил

Үс сөргүүлэн илэхэд би дургүй

Үзүүртэй төмрөөр шил чахруулахад дургүй

Цатгалан бардамналд би дургүй

Цагаасаа өмнө татаж авах нь дээр

Нэр сүрээ мартах нь гомдолтой

Нэр хүндээрээ нүд хуурах нь ч гомдолтой

Хугарсан жигүүр харах ч би дургүй

Худлаагаасаа өрөвдөхгүй тэгж л байг хамаагүй

Хүчирхийлэл хийгээд албадлагад бүр дургүй

Харин цовдлогдсон христийг л дэндүү өрөвдмөөр

Өөрийгөө хулчгар зан гаргахад би дургүй

Өрөөлийг буруугүй байхад зодохыг тэсэж чадахгүй

Сэтгэл рүү минь өнгийхөд бүр дургүй

Сэтгэл рүү минь нулимхад хамгийн их дургүй

Дэвжээ хийгээд тайзанд би дургүй 

Тэнд чинь сая саяыг ганцхан рублиэр өгчихдөг юм

Урд минь элдэв өөрчлөлт хvлээж л байг хамаагүй

Угаасаа тиймэрхvv юманд огтоос би дургүй

Владимир Высоцкийн "Би дургүй" шүлгийг бүх сэтгэл зүрхээрээ уншиж буй бяцхан авьяастан 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Bella

      (188.143.232.27) 2016-12-21 08:41
      • 0
      • 0

      Hans n’est q’un bouffon complexsé sans amies qui veut faire des choses pas nettes avec Conrad.En rÃ;r©mÃu©soman de gare.

      Хариулах