2013 оны 12-р сар 03-нд 16:42 цагт

“Над шиг амьдралтай хүүхэд энэ ертөнцөд олон битгий байгаасай”

2014 оны 09-р сар 20-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн улс орнууд жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, зөрчлийг арилгахад хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, хүүхдэд хүсэл мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог.

Өнөөгийн улс орны нөхцөл байдал ямар түвшинд байгааг хүүхдийн гэгээлэг ертөнцөөр харах, хүсэл мөрөөдлөө бичсэн зохион бичлэг, шүлэгээс та харж болно. “Хүүхэд нас” хүний амьдралын хамгийн чухал үе байдаг. Хүүхэд насаа хэрхэн яаж өнгөрөөх нь ирээдүйд хэн болох вэ гэдэгтэй салшгүй холбоотой юм. Тиймээс “өнөөдрийн хүүхэд маргаашийн эх орны ирээдүйн эзэд” гэдэг агуу үгээр энэ удаагийн цуврал гар бичвэрийг танд хүргэж байна.

Дашрамд дурдахад, Хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн уралдааныг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон гэр бүлийн радио FM-104,5-аас санаачлан зохион байгуулсаар ирсэн билээ.

“Над шиг амьдралтай хүүхэд энэ ертөнцөд олон битгий байгаасай”

Сайн байцгаана уу ах , эгч нараа.

Миний энэ зохион бичлэг хүрэх өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.

Намайг Д. Алдарбат гэдэг. Би Дундговь аймгийн улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-А ангид сурдаг. Би аавтайгаа хамт амьдардаг. Аавын ажил их орой тардаг болохоор ганцаараа би их уйддаг. Би хоёр эгчтэй боловч одоо ээжтэй хамт өөр газар амьдардаг. Гэвч энэ бүхэн анхнаасаа ийм байгаагүй. Аав, ээж хоёрыгоо салсны дараа би нэг хэсэг ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Гэвч 11 нас хүрсэн эр хүний хувьд дан эмэгтэйчүүдтэйгээ амьдардагтаа туйлын сэтгэл дундуур байдаг байлаа.  Бүсгүйчүүд олон юмыг хамт хийдэг байсан тул  би цаг ямагт ганцаараа орхигдож, энэ үедээ аавыгаа маш их санаж, уйлмаар байсан ч эр хүн уйлдаггүй юм гэсэн ээжийн үгийг санаж, нулимсаа үзүүлэхийг тэвчдэг байлаа.

Ээж маань дахиж нэг ахтай гэрлэсэн болохоор аав ээж хоёр уулзах тоолондоо ширүүн гэгч нь хэрэлддэг. Тэд байнга л миний тухай ярьдаг. Гэвч би эцэстээ аавтайгаа хамт амьдрах болсон юмаа. Миний аав их ухаантай, бас сайхан сэтгэлтэй, байнга л бид хоёр ээж болон хоёр эгээгийн тухай ярилцдаг. Аав маань надад  их хайртай байдаг болохоор намайг өөр дээрээ авсан бөгөөд зөвхөн, аав,  ээж хоёр дахин шүүх цагдаа болж явсныг л мэднэ. Ихэнх тохиолдолд би аавтайгаа  амьдарч байгаадаа  дуртай байдаг. Одоо миний санааг зовоож байгаа ганц зүйл бол ээжид минь  хэцүү байна гэж хэлсэн явдал байлаа.

.... аавд өөр эхнэр олддог, ээжид өөр нөхөр олддог, харин надад сонголт байдаггүй. Намайг багш бичгийн хэв муутай гэдэг учраас би ээждээ гутал  авч өгөх гэж  цуглуулж байгаа мөнгөнөөсөө 300 төгрөг авч хүнээр гуйж бичүүлсэн юмаа.

 Дундговь аймаг. Сайнцагаан сум

 Дашдондогийн Алдарбат.

                               “ May the children of the world  have different live than me”

                                  How are you, and sisters?

Greetings of the day  when  you  read this composition. My name is D.Aldarbat. Now  I’m studyind at the 4A class of the “ Erdmiin dalai ” complex school  with the advanced study of mathematics located in Dundgobi province. I live with my father. Fathers work finishes too late and feel  lonely  most time. However, I  have two sisters who live with my mother in different place. My life wasn’t  like this from the beginning. After my  parents has divorced  I used to live with my mother for  a while. But I was really upset that 11 years old  boy live with women. Women are doing many things together and I left alonelmost of time and missed my father much. Sometimes   I was feeling  to cry but at that moment  I was remembering  words “ man doesn’t  show the  tears ”  and endure it. My mother married to  another  guy  and when our parents  meet with  each other  argue aggressively. They always talk about me. But at last  I decided  to  live with  my  father.  My  father  is wise, kind and we two always talking about mother and my sisiters. Often, I like to live with my father. Now, I worry that my  life reflected  hard on my mother.

……. Father may get married to another woman, mother  also may  find  another one but  for me there  is no choice. The teacher suggested me that this essay could be  written  someone  who has nicer hand writing than mine. So I’ve paid 300 tugrugs from my savings which’s  I planned to save for my mother.

 Aldarbat Dashdondog, Saintsagaan soum, Dundgobi province. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.