2014 оны 09-р сар 09-нд 11:15 цагт

Өнөөдрийн тэргэл саран урьд өмнөхөөсөө үлэмж том

2014 оны 09-р сар 09-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр есдүгээр сарын 9-ны өдөр, билгийн тооллоор 15. Энэ өдрийн тэргэл саран урьд өмнөхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэх тухай Space.com цахим хуудас мэдээлжээ. Учир нь энэ үед сар даяллаараа дэлхийн бөмбөрцөгт хамгийн ойр буюу 50 мянган километр зайд тулж ирэх юм байна. Огторгуйн шинжлэх ухааны хэллэгээр “супер сар” гэгддэг энэ удаагийн тэргэл саран 2014 онд тохиож байгаа хамгийн сүүлийн болох тав дахь удаагийн үлэмж тэргэл үзэгдэл болж байгаа аж. Тэргэл саран тэрчлэн намрын уур орж өдөр шөнө тэнцэх өдрийн өмнө тохиож байгаагаараа онцлогтой. Энэ өдрөөс дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст огторгуйн тооллоор намар цаг эхэлж байна.

Сансар судлалын шинжлэх ухаанд "супер саран" гэх хэллэг анх 1979 онд орж ирсэн бөгөөд уг хэллэгийг хэрэглэсэн Америкийн сансар судлаач Ричард Нолле энэ үзэгдлийг "урьд өмнө болж л байсан, шинэ зүйл биш, шашин шүтлэгийн талаас нь тайлбарлаж ирсэн болохоос биш ердийн явдал учраас хүмүүс өнөөдөр гайхахаа больсон" хэмээн өгүүлсэн байна. Харин ердийн хэмжээнээс илүү томоор сар дүүрэх үзэгдлийг олонхи ард түмний шашин шүтлэгт ямар нэгэн томоохон сүйрэл ирэхийн дохио гэж үздэг байна. Үүнээс гадна тэргэл сарны нөлөөллөөр хүмүүүс гаж үйлдэл хийх, сэтгэл санаа нь тавгүйтэх явдал гардгийг анагаах ухааны судалгаа тодорхой харуулдаг аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.