Дорнын зурхай

2014-11-07

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-11-07 . Баасан гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, хар морь өдөр.
  • Наран ургах шингэх: 08.07-17.45
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 21 цаг 39 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2019 он, 11 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр