Дорнын зурхай

2014-11-06

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-11-06 . Пүрэв гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 15, Шийдэм одтой, цагаагчин могой өдөр.
  • Наран ургах шингэх: 08.06-17.47
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

<< 2018 он, 12 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр