Дорнын зурхай

2014-11-29

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-11-29 . Бямба гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 8, Чөдөр одтой, хөх луу өдөр
  • Наран ургах шингэх: 08.35-17.17
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

<< 2018 он, 12 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр