Дорнын зурхай

2014-11-22

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-11-22 . Бямба гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын битүүн, Онгоц одтой, улаагчин тахиа өдөр
  • Наран ургах шингэх: 08.28-17.24
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 19 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2018 он, 12 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр