Дорнын зурхай

2014-10-08

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-10-08 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 15, Дэлгэрүүлэгч одтой, хар хулгана өдөр
  • Наран ургах шингэх: 07.21-18.29
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 18 цаг 22 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

<< 2019 он, 10 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр