Дорнын зурхай

2014-10-26

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-10-26 . Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 3, Онгоц одтой, цагаан морь өдөр
  • Наран ургах шингэх: 07.50-18.02
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхарласан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

<< 2019 он, 10 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр