Дорнын зурхай

2014-10-19

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-10-19 . Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 26, Их морь одтой, харагчин гахай өдөр
  • Наран ургах шингэх: 07.41-18.11
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.