Дорнын зурхай

2014-10-12

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-10-12 . Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 19, Чөлөөт эх одтой, улаан луу өдөр.
  • Наран ургах шингэх: 07.29-18.22
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

<< 2019 он, 10 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр