Дорнын зурхай

2014-09-08

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-09-08 . Даваа гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 14, Чөдөр одтой, хар морь өдөр.
  • Наран ургах шингэх: 06.28-19.24
  • Үс засуулбал: Эд мал арвидна.
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 2 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

<< 2019 он, 10 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр