Дорнын зурхай

2014-09-30

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-09-30 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 6, Эрхтэний тэнгэрт одтой, хөх луу өдөр.
  • Наран ургах шингэх: 07.05-18.43
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна.

<< 2019 он, 10 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр