Дорнын зурхай

2014-09-21

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-09-21 . Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 28, Их морь одтой, хөхөгчин хонь өдөр.
  • Наран ургах шингэх: 06.48-18.58
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2019 он, 10 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр