Дорнын зурхай

2014-06-08

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-06-08 . Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 10, Тэргүүн дагуул одтой, цагаан нохой өдөр.
  • Наран ургах шингэх: 05.08-20.52
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

<< 2018 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр