Дорнын зурхай

2014-06-23

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-06-23 . Даваа гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 26, Гоё хүүхэн одтой, хөхөгчин үхэр өдөр.
  • Наран ургах шингэх: 05.04-20.57
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

<< 2018 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр