Дорнын зурхай

2014-06-22

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-06-22 . Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 25, Шийдэм одтой, хөх хулгана өдөр.
  • Наран ургах шингэх: 05.03-20.57
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 00 цаг 58 минутал эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2018 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр