Дорнын зурхай

2014-05-05

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-05-05 . Даваа гараг
  • Билгийн тооллын: Өглөгт охин одтой, улаан хулгана өдөр
  • Наран ургах шингэх: 05.45-20.14
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 22 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна.

<< 2019 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр