Дорнын зурхай

2014-05-21

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-05-21 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: Тооно одтой, хар луу өдөр
  • Наран ургах шингэх: 05.24-20.37
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 11 цаг 16 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно.

<< 2019 он, 07 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр