Дорнын зурхай

2014-04-06

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-06 . Ням гараг
  • Билгийн тооллын: 7. Гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр
  • Наран ургах шингэх: 06.32-19.28
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 4 сарын 6, Адъяа гараг. Билгийн тооллын 7, Хэрцгий охин одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр