Дорнын зурхай

2014-04-05

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-05 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 6. Дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр
  • Наран ургах шингэх: 06.33-19.26
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Аргын тооллын 4 сарын 5, Санчир гараг. Билгийн тооллын 6, Гөрөөсөн толгой одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 4 цаг 55 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр