Дорнын зурхай

2014-04-30

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-30 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 1. Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр
  • Наран ургах шингэх: 05.52-20.08
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 4 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 1, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр