Дорнын зурхай

2014-04-29

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-29 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 30. Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр
  • Наран ургах шингэх: 05.54-20.06
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Аргын тооллын 4 сарын 29, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Гоё хүүхэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр