Дорнын зурхай

2014-04-27

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-27 . Ням гараг
  • Билгийн тооллын: 28. Есөн улаан мэнгэтэй шар луу өдөр
  • Наран ургах шингэх: 05.57-20.03
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 4 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Дэлгэрүүлэгч одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр