Дорнын зурхай

2014-04-26

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-26 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 27. Нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр
  • Наран ургах шингэх: 05.59-20.01
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 4 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 27, Могойг хүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр