Дорнын зурхай

2014-04-25

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-25 . Баасан гараг
  • Билгийн тооллын: 26. Хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр
  • Наран ургах шингэх: 06.00-20.00
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Аргын тооллын 4 сарын 25, Сугар гараг. Билгийн тооллын 26, Шувуун хушуут одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр