Дорнын зурхай

2014-04-22

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-22 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 23. Таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр
  • Наран ургах шингэх: 06.05-19.55
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 4 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Элдэв тэнгэртэн одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр