Дорнын зурхай

2014-04-20

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-20 . Ням гараг
  • Билгийн тооллын: 20. Долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр
  • Наран ургах шингэх: 06.08-19.52
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Аргын тооллын 4 сарын 20, Адъяа гараг. Билгийн тооллын 20, Гар одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 12 цаг 05 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр