Дорнын зурхай

2014-04-02

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-02 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 3. Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр
  • Наран ургах шингэх: 06.39-19.21
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 4 сарын 2, Буд гараг. Билгийн тооллын 3, Гоё хүүхэн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр