Дорнын зурхай

2014-04-18

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-18 . Баасан гараг
  • Билгийн тооллын: 18. Есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр
  • Наран ургах шингэх: 06.12-19.48
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Аргын тооллын 4 сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр