Дорнын зурхай

2014-04-16

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-16 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 16. Хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр
  • Наран ургах шингэх: 06.15-19.45
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Аргын тооллын 4 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 16, Салхины эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр