Дорнын зурхай

2014-04-12

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-04-12 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 12. Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр
  • Наран ургах шингэх: 06.21-19.39
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Аргын тооллын 4 сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 12, Бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр