Дорнын зурхай

2014-03-08

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-08 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 7. Таван шар мэнгэтэй шар бар өдөр
  • Наран ургах шингэх: 07.26-18.36
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.а
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 3 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 7, Чөлөөт эх одтой, шар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 03 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр