Дорнын зурхай

2014-03-07

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-07 . Баасан гараг
  • Билгийн тооллын: 6. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр
  • Наран ургах шингэх: 07.27-18.35
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Аргын тооллын 3 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 6, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйл, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна.

<< 2017 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр