Дорнын зурхай

2014-03-06

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-06 . Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 5. Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр
  • Наран ургах шингэх: 07.28-18.33
  • Үс засуулбал: Эд,мал арвижна.
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Аргын тооллын 3 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 00 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

<< 2017 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр