Дорнын зурхай

2014-03-05

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-05 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 4. Найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
  • Наран ургах шингэх: 07.30-18.32
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Аргын тооллын 3 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 4, Шийдэм одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, бөө, удганы үйл сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

<< 2017 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр