Дорнын зурхай

2014-03-04

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-04 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 3. Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр
  • Наран ургах шингэх: 07.31-18.30
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 3 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Дэлгэрүүлэгч одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

<< 2017 он, 12 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр