Дорнын зурхай

2014-03-31

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-31 . Даваа гараг
  • Билгийн тооллын: 1. Есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр
  • Наран ургах шингэх: 06.43-19.47
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Аргын тооллын 3 сарын 31, Сумъяа гараг. Билгийн тооллын 1, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 43 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр