Дорнын зурхай

2014-03-29

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-29 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 29. Хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр
  • Наран ургах шингэх: 06.47-19.13
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Аргын тооллын 3 сарын 29, Санчир гараг. Билгийн тооллын 29, Шувуун хушуут одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр